Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.14

Т.Доржханд, Ө.Шижир хоёрын хэмлээн үнэндээ Н.Учралын манлайлж байгаа үндэсний эрх ашгийн дэвжээн дэх л “бусдын төлөөний бөхчүүдийн” явдал шүү дээ

Т.Доржханд, Ө.Шижир хоёрын хэмлээн үнэндээ Н.Учралын манлайлж байгаа үндэсний эрх ашгийн дэвжээн дэх л “бусдын төлөөний бөхчүүдийн” явдал шүү дээ

Өлзийхүүгийн Шижир гэгч гишүүний “дур тавьдаг объект” нь  Шадар сайд Тогмидын Доржханд болоод цаг их явж байна. Зүйл бүрээр доромжилж байгаа юм. Яс горьдсон нохой , юу юу ч билээ. Тун гаажтай, шорвог үгээр байсхийгээд л Т.Доржхандыг мэрэх бөгөөд Шадар сайд тэсээд л байгаа харагдах. 

Уг нь намынхаа Б.Найдалаа шиг П.Наранбаярын нүдэнд хуруугаа хийсэн шиг нэг юм хийчихмээр л харагдах юм. Т.Доржхандад тэр нь алга. Тэвчээр нь их үү, соёл нь том уу. Тэгээд л нэг юм гүрийгээд элдвээр хэлүүлээд л алхаад байна. Гэхдээ Ө.Шижирийн доромжлолын үг үүдсэн шалтгаан үнэн юм л даа.

Сонгуулиар ХҮН хэмээх намын, Т.Доржханд даргалдаг намын бүх хандивын санхүүжилтын 99 хувийг Ж.Оджаргал өгсөн юм билээ. Ухаа худагийн эзэн. Тэгэхээр чинь Ө.Шижирт ингэж олзлогдолгүй яахав. Ө.Шижирийн цаана Ж.Оджаргалын заналт Женко Х.Баттулга сууж байгаа. Т.Доржханд ер хавханд орсондог оо, хавхны хэлэн дэх бяслаг залгисандаг аа. 

Ухаа худгийн асуудлыг УИХ руу хандуулахад Т.Доржхандыг саатуулаад байна гэсэн нэг үг өнцөг явсан. Энэ ортой л байхаар шиг. Ө.Шижир энэ талаас нь ярьж, хууль тогтоогчийн хяналт шалгалт хиймээр байгаа юм. Түүнээс хүн доромжлоод байж болохгүй. Хэдийгээр олзлогдох бүхнээ хийсэн нь үнэн ч. Ер нь бол, Т. Доржханд Ө.Шижирээс алд дэлэм өндөр боловсролтой нь бол худлаа биш байх аа. 

Ө.Шижир хүн хэлэлтгүй, цагтаа Х.Баттулгын Тамгын дарга хийгээд өөх гулгуулж явсан нь худлаа биш. Т.Доржхандад ч яс горьдох эрх бас бий. Ер нь, бүүр томоор нь хэлбэл, Т.Доржханд, Ө.Шижир хоёр Баялагын сангийн хэрэгжилтийн биелэлийг хангуулагч, ахлаач , сайд Н.Учралын үүдэнд очоод, Ж.Оджаргал, Х.Баттулга хоёроо хамтран шүүмээр байгаа юм. Учир нь У.Учрал худгаа, нуураа, овоолгоо ч ард түмэн, улсад зориулна гэсэн алдарт үгээ хэлээд, мөшгөл хөөж буй. Т.Доржханд, Ө.Шижир хоёрын хэмлээн үнэндээ Н.Учралын манлайлж байгаа үндэсний эрх ашгийн дэвжээн дэх л “бусдын төлөөний бөхчүүдийн” явдал шүү дээ. 

Ч.СҮРЭН

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)