Б.Жавхлаан, өөрөө энэ олон асуудлынхаа ард гарч амжих юм уу!

Сангийн яамны мэдэгдлээр бол гишүүн Ганзоригийн Тэмүүлэн улсын нэр хүндийг унагах ноцтой үйлдэл хийжээ. Харин Г.Тэмүүлэн Сангийн сайд Болдын Жавхланг хуулийн хайлгайд мэргэшлээ, үүгээрээ төгсөрлөө. Ингэж болохгүй гэж байгаа юм. Тэгээд Х.Ганхуяг, Т.Аубакир, П.Сайнзориг нараар могой бариуллаа гэж тодотгоод байгаа юм.
Үнэндээ энэ Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төслийн гол санаа бол төсвийн тааз хязгаарыг л нэмэе гэсэн санаа. Нэг үгээр хэлбэл энэ хязгаарыг үгүйчлэх л төсөл. Энэ ч харин нэг болохгүй юм байх аа. Төслийг зүтгүүлэгсэд бол, энэ бололцоог үүсгэж төслүүд рүүгээ хэрэгцээтэй хэмжээгээр нь оруулж түргэсгэе хэмээн хэлж байгаа боловч, үндэсний аюулгүй байдал, төсвийн хүрээний зохих хууль гээд Г.Тэмүүлэний яриад байгаа нь зөв юм л даа. Тэр өр нэмж болохгүй л гэж байна бус уу. Түүнтэй Н.Номтойбаяр, Б.Энхбаяр нар адил бодолтой байгаа.
Н.Номтойбаяр би Г.Тэмүүлэнгийн тал, Сангийн сайд Б. Жавхланг дундаа суулгаад , энэ хуулийн үзэл санааг дэмжиж байгаа эс дэмжиж байгаагаараа ширээний хоёр талд суугаад мэтгэлцэе гэнэ билээ. Энэ зөв өө, ерөөсөө л тэгэх хэрэгтэй. Ер нь , энэ Б.Жавхлан гэж сонин хүн буруу дархлаагаа тогтоогоод удаж байна. Төсөв асуудалгүй, танах шаардлагагүй гэж байгаад л, Ерөнхийлөгчөөр хориг тавиулан барин болж, тануулан байж төсвийг батлуулуулсан. Одоо мөнөөх их наядаар нь танасан төсвийнхөө орлогыг нөхөх гээд Засгийн газар аргаа барж байна. Алт хөтөлбөр гээд бишгүйг сэдэж байна. Ерөнхийлөгч хориг тавиад төсөв танахад Б.Жавхлан мөн зөв өө , асуудалгүй л гэж суусан.
Ийм нэг хачин туйлбаргүй этгээд болсон. Тэгж байтал Б.Энхбаяр С.Батдөл гэгч гэмт хэрэгтнийг Б.Жавхлан нарлуулж байна гэж хэлсэн. Эрхлүүлж байна гэж хэлсэн. Б.Жавхлан бөөн уур уцаар болж , “Энхбаяраа чи намайг ингэж дарж амжихгүй шүү “ л гээд сийгүүлээд байсан. Б.Жавхланд том ар тал байдаг байх л даа. Гэхдээ ингэж томорч болохгүй юм л даа. Зарчим, шударга ёс ярьж байгаа хүмүүсийн өмнөөс.
Одоо тэгээд төсвийн орлого хямраад байгааг, Г.Тэмүүлэнгийн ярьсан хуулийн хулгайг бас л “ Үгүй ээ, чи намайг амжихгүй шүү” гээд суугаад байх юм байх л даа. Б.Жавхлаан, өөрөө энэ олон асуудлынхаа ард гарч амжих юм уу!
Б.ЖАНЛАВ