Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.11

Ж.Чинбүрэн Т.Мөнхсайханыг илт, шал худал ярьлаа гэж мэдэгдэв

Ж.Чинбүрэн Т.Мөнхсайханыг илт, шал худал ярьлаа гэж мэдэгдэв

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдыг хоёр дахиа хийж байгаа Тогтмолын Мөнхсайхан гэж гудиггүй худлаа ярьдаг, салбарынхаа эрх ашгийг хамгаалахын оронд хашигнуулдаг нэг тийм сонин хүн бий болоод, энэ дүр төрх нь өдөр бүр лавширч байна уу даа, янз нь. “Лхагвын тойм” хэмээх нэвтрүүлэгч оролцоод ярьсаныг нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн бүтэн цагийн турш өөрийгөө өмөөрч, иргэдийг хуурлаа гэж мэдэгдэв.  

Эрүүл мэндийн даатгалын сан, П.Батчулуун эмчийн талаар, хөнгөлөлттэй эмийн тухай гээд асуулт бүхэнд худлаа хариулсан гэж. Тэгээд тэрийгээ ярилцсан сэтгүүлч Г.Лхагвадоржид илэрхийлж.  Өөрийн сайндаа даатгалын санг 320 тэрбумаар нэмүүлсэн гэдэг илт худал. Татвар төлөгчид хөлс хүчээрээ илүү төлдөг болсон, тэгсэн атлаа л эмнэлгүүд, иргэдтэйгээ хохирсоор байна. Надад энэ бүх худал, буруу булхайг илчлэх баримт байна гэж Ж.Чинбүрэн илэрхийлээд, сэтгүүлчийг  мэдээлийн тэнцвэр хангах зарчмыг барьж, өөрөөсөө мөн ярилцлага авч, нэвтрүүлэгтээ оролцуулна уу хэмээжээ. Г. Лхагвадорж аливаад голчтой ханддаг, басхүү нэр хүндтэй, нийгмийн болж бүтэхгүйд хараа нүд хурц сэтгүүлчийн хувьд Ж.Чинбүрэнг ярилцлагадаа оруулж асуудлыг үнэн зөв харах, сайд, гишүүн хоёрын хэн нь үнэн, иргэдийн ард түмний талд ярьж байгааг шүүлгэх бололцоог хангах нь зөв юм. Надад иргэдээ, эмч нараа өмөөрч үнэнийг хэлэх хүсэл байна гэж хэлээд байна шүү дээ, Ж.Чинбүрэн нь. 

Т.Мөнхсайхан сайд ер нь нэг тийм нохойтоод л байгаа хүн. П.Батчулуун эмчийн асуудал дээр ч, үнэн гүн сэтгэлээс үл хандсан байр суурьтай явж ирсэнийг нийгэм онцгой гойд ажиглаад ойлгочихсон. Харин сүүлийн үед гэр бүлийнхэнтэй нь адил байр суурьтай байгаа шүү хэмээн хэлэх болсон нь дэвшил. Дээд шүүх  уг эмчийн асуудлаар дахин хэлэлцэх шийдвэр гарчихсантай зэрэгцээд ийнхүү өгүүлэх болсон нь сайн л хэрэг. Дээд шүүх ч хуулийг буруу хэрэглэж, хэлмэгдүүлж, оноогүйгээр яллаж, асуудлыг үгдрүүлсэнийг ойлгож, засах тал руу илтэд шамдах өнцөгтэй нь нийгэмд анзаарагдлаа. Т.Мөнхсайхан С.Энхболдоо ЭМДЕГ-ын даргаар томилогдоход АТГ-д яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэдгийг мэдээгүй гэж ярьсан нь тун ч гоомой юм. Монголоороо үүнийг мэдээд, АТГ нь мэдэгдээд л байсан нь мань сайдад дуулдаагүй нь хачирхалтай.

Ч.СҮРЭН

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)