Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.11

О.Амгаланбаатар шигээ чигч туйлбартай байвал АН-ынханд, өөрсдөд нь ч хэрэгтэй юм

О.Амгаланбаатар шигээ чигч туйлбартай байвал АН-ынханд, өөрсдөд нь ч хэрэгтэй юм

Урсгалыг сөрж байж улс төрч болдог. Өөдтэйхэн, дорвитой улс төрч тэгж л өсдөг. Энэ чанар , одоо энэ, зарим талаар муулуулаад байгаа О.Амгалбаатар гишүүнд байх шиг байгаа юм. Ардчилсан нам Засгийн газарт хамтарсан байгаа ч, эвлэж нэгдээд явж байгаа ч О.Амгаланбаатар шиг үнэнг хэлдэг, зоригтой ярьдаг, сөрдөг ийм хүнгүйгээр, ийм гишүүнгүйгээр хол явахгүй нь үнэн билээ. 

Улс төрийн нам мөнөөс хойш өөрсдөө засаглахыг, өөрсдөө эрх барих амбицтай байх ёстой юм шүү дээ. Энэ өнцгөөс нь харахаар МАН-ын хатавчинд бүтээмжийн менежер гэгчийг томилоод , додомдоод суух нь О.Амгаланбаатар шиг үзэл бодолдоо туйлбартай хүнд яаж олигтой байхав дээ. Ардчиллаас, мөн чанараар урваж шарваад байгаа л санагддаг биз.  МАН-ыг додомдож, царайчилсан томилгоонуудад О.Амгаланбаатар дургүй байгаа. Угаас уг томилгоо тэр чигтээ луйвар байсныг ч тэр илчилсэн.

Айлын хотонд заналхийлээд байгаа чононд дургүйцэж хууль батлуулсан шигээ, Ардын намын дарга нарыг тойлсон АН-ын амьдралд ч тэр таагүй байгаа, тийм ч учраас дарга Л.Гантөмөрийг шүүмжилж, бүр огцруулах, болиулах ажлыг эртнээс сэдсэн. Үүн дээрээ бат зогссоор байх шиг байна. Мөнхүү бас Засагт хамтарсан гурвалсан гэрээг ч ил болго оо гээд л зүйтэй санаа дэвшүүлээд буй.

Саяхан намынхаа Үндэсний бодлогын хорооны дарга болчихсон. Энэ чинь нам дотор нь түүний үзэл санааг бодьтой дэмжиж байгаагийн л илэрхийлэл. АН өөрөө ардчиллыг бүтээгч, илэрхийлэгч, хуйвалдааныг сөрөгч нам. Илрүүлэгч, илчлэгч нам. Чухам энэ л үүднээсээ О.Амгаланбаатарт тэд итгэл хүлээлгэж буй биз. О.Амгаланбаатар шигээ чигч туйлбартай байвал АН-ынханд, өөрсдөд нь ч хэрэгтэй юм.

Ч.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)