Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.04

"Анандбазар" ганцаараа юу?

"Анандбазар" ганцаараа юу?

Ажлын байрны бэлгийн дарамт /АББД/ гэдэг бол албан тушаал, эрх мэдэлдээ дулдуйдаж, өөрийн удирдлагадаа ажиллаж байгаа ажилтныг /ихэнхдээ эмэгтэйчүүд/ өөрөө хүсээгүй байхад нь бэлгийн сонирхолоор үг яриа өдөх, биед нь хүрэх, хүчирхийлэх байдлаар илэрдэг хүний эрхийн ноцтой зөрчил юм.

Дэлхийн статистик мэдээллээс харвал  ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн хүмүүсийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд, 20 орчим хувь нь эрэгтэйчүүд байдаг аж.

Монголын тэргүүн бизнесмүүдийн нэг, "Сод Монгол" группын үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой ийм асуудал саяхан өрнөж, хэвлэл мэдээллээр шуугисан ч хуулийн байгууллага түүнийг буруугүйд тооцсон. Гэвч хууль хяналтын байгууллагын энэхүү шийдвэрт олон нийт итгээгүй. Мэдээж хэрэг нэг талд нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй, УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр “хуяглагдсан” эрхэм гишүүн Ц.Анандбазар, нөгөө талд нь ердийн амьдралтай эмэгтэйчүүд, үзэгнээс өөр зэвсэггүй сэтгүүлч нар байсныг харахад хүч тэнцвэргүй энэхүү “тулаанд” хэн ялах нь бараг ойлгомжтой. Энэ асуудлыг зарим хүмүүс “Анандбазарын синдром” гэж шоглон нэрлэх болжээ.

“Анандбазарын синдром” гэж нэрлэхүйц дээрх үзэгдэл бусад газруудад нуугдмал оршиж, тэр бүр олон нийтэд мэдээлэгдэггүй. Ялангуяа Монголын хөгжлийн түүчээ болж, байгууллагын соёлоороо тэргүүлэх ёстой зарим топ аж ахуйн нэгжүүдэд АББД цөөнгүй тохиолддог байна. Эрх мэдэл, хөрөнгө мөнгөндөө аархсан дарга захирлууд байгууллагынхаа царай зүс, бие галбир сайтай бүсгүйчүүдэд сэтгэл санааны болон бие махбодийн хохирол учруулж, үүнийгээ мөнгө төгрөг, ажил албан тушаал амлах, орон байр, унаа машинаар аргалахыг оролддог байна.

Тухайлбал, Таван Богд группын удирдлагын багийн нэгэн захирал өөрийн удирдлагад ажилладаг бүсгүйчүүдтэй бэлгийн харилцаа тогтоосон, тэдний заримыг жирэмслүүлсэн, үүнээс болж гэр бүлээсээ салсан гэх яриа Таван Богд группын ажилчдын дунд жиг жуг яригдах болжээ.

Нийгмээ түүчээлж, үлгэр жишээ үзүүлэх ёстой топ компаниуд, тэдгээрийн удирдлагын багийнхан, шилдэг бизнесмэн гэгдэх эрхмүүд ийм бусармаг үйлдэл гаргах нь хэр зохистой вэ? Эдгээр топ захирлуудын зарим нь улс төрд орохоор, 2024 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхийг зорьж байгаа гэх сураг байна.

Манай сайт энэ асуудлаар хохирсон иргэдийн мэдээллийг  байнга  7704-2626 утсанд хүлээн авна. Нууцыг чандлан хадгална.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)