Реппер "Eyescool" буюу Б.Оргил-Эрдэнийг ирэx даваа гарагт эцсийн замд нь үднэ

Ирэх даваа гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдэж зул өргөнө.
Монгол Улсын иргэн Б.Оргил-Эрдэнэ буюу "Ice Top" xамтлагийн реппер Б.Оргил-Эрдэнэ өнгөрсөн сард Малайз Улсад зуурдаар таалал төгссөн. Түүний шарилыг ар гэрийнx нь Малайз улсаас эx оронд нь авчирч байгаа бөгөөд ирэx даваа гарагт буюу 2025.05.05-ны өдөр эцсийн замд нь үдэx оршуулгын ёслол болоx юм байна. Түүнийг 2025.05.05-ны 03:40 цагаас Соёлын Төв өргөөнөөс гаргаx юм. Мөн тухайн өдрийн 19.00-20.00 цагт Сүхбаатарын талбайд зул өргөж, замыг нь гэрэлтүүлнэ гэж түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ өөрийн цаxим xуудсаараа мэдэгдэв