УИХ-ын чуулган 71 хувийн ирцтэй үргэлжилж байна

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Ардчилсан намын бүлэгт завсарлага өгсөн хугацаа дууслаа. Бүлгээс завсарлагын хугацааг сунгах хүсэлт ирүүлээгүй. Иймд хуралдаан хэвийн үргэлжилнэ" гэж мэдэгдлээ. УИХ-ын чуулган 71 хувийн ирцтэй үргэлжилж байна. Ингээд байнгын хорооноос ирсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалаа.
Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Харин үдээс хойшх хуралдаанаар
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
- Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ -ийг тус тус хэлэлцэнэ.