Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.05

Ц.Отгондалай пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн хошой аварга боллоо

Ц.Отгондалай пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн хошой аварга боллоо

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 01-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас МПНХ-ны 20 тамирчин өрсөлдснөөс мастер-1 ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Ц.Отгондалай ДАШТ-ээс хоёр дахь /өмнө нь Алмата-2022/ алтан медалиа хүртэж байгаа бөгөөд тэрбээ ДАШТ-ий дөрөв дэх медалиа гардаж буй нь энэ юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)