Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.06

Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсгол эхэллээ

Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсгол эхэллээ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь ээлжит сонсгол эхэллээ.

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр томилогдон 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Хурлын дарга Б.Энхбаяр экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонсголд ирээгүйд "Холбогдох эрх бүхий хүмүүс нь бүгд ирээгүй байна. Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд ирдэг гэсэн ирсэнгүй дээ" хэмээн ёжлов.

Өнөөдрийн сонсголоор АСЕМ вилла төсөл, АСЕМ зочид буудал, Мах хөтөлбөр 2016 он, Тайж группын зээлтэй холбоотой багц асуудлуудаар дуудагдсан 68 гэрчээс асуулт асууж, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлах ба Хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсоно.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хурлаас зургаан сарын хугацаатайгаар байгуулж, хугацааг нь нэг удаа сунгасан билээ.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шатанд 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дууджээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)