Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.05

Зудтай 5 сумын 2200 хүүхэд хичээлээс завсардах эрсдэлтэй байна

Зудтай 5 сумын 2200 хүүхэд хичээлээс завсардах эрсдэлтэй байна

НҮБ-ын Хүүхдийн сангийн баг цас, зудын байдалтай өвөлжиж буй Увс аймгийн Давс, Түргэн сум болон Ховдын Алтай, Үенч, Булган сумдад ажиллаж, газар дээр нь тодорхой дэмжлэг үзүүлсэн байна. Эдгээр сумдад хоёрдугаар сарын 1-нээс эхлэх хичээлээсээ завсардах эрсдэлтэй сургуулийн насны 2200 гаруй хүүхэд байгааг мэргэжилтнүүд хэллээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ЭВАРИСТЕ КОУАССИ КОМЛАН:

-Аливаа байгалийн гамшиг, онцгой байдлын үед хүүхэд, жирэмсэн эхчүүд хамгийн ихээр нөлөөг нь мэдэрдэг. Тиймээс бид тэдэнд нэн тэргүүнд тусламж үзүүлэх ёстой. Эрт тусламж үзүүлэх тусам урт хугацааны сөрөг нөлөөнөөс төдийчинээ хамгаалж чадна. Бид цаг алдах ёсгүй. Ховд, Увс аймгийн таван сумын нөхцөл байдалтай танилцаж, малчидтай ярилцсан. Жишээлбэл, Ховдын Булган суманд найман хүүхэдтэй өрх толгойлсон малчин аавтай уулзаж, ярилцсан. Том хүүхэд нь хотод суралцдаг. Ар гэрийн шалтгаанаар хичээлээсээ чөлөө авч, дүү нараа асрах шаардлагатай болсон. Учир нь аав нь зудтай нөхцөл байдалд малаа хариулж, хүүхдүүдээ харж хандах боломжгүй болсон.

Ер нь энгийн үед малчин өрхийн тэргүүн отроор малаа хариулж, эхнэр нь сумын төвд хүүхдүүдээ харж, хичээл сургуульд нь сургадаг дүр зурагтай байна. Аймаг орон нутгийн захиргаа, малчидтай хамтран өвөлжилтийн бэлтгэл хангасан хэдий ч энэ өвөл урьд жилүүдээс илүү хүйтэрч, их цас орсон. Цасны зузаан 15 см-ээс нэг метр хүрч, хунгарласан байна. Өнгөрсөн зун баруун аймгийн ихэнх нутгаар ногооны гарц муу, гантай байсантай холбоотойгооор өвөлжилт хүндэрч, машин техник, бензин түлш, эм, өвс тэжээл зайлшгүй хэрэгтэй байна.

Эх сурвалж: News.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)