Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.04

Сар шинийн өсвөрийн бөхийн барилдаанд А.Алтан-Эрдэнэ түрүүлж, Б.Бат-Өлзий зааны хүү үзүүрлэжээ

Сар шинийн өсвөрийн бөхийн барилдаанд А.Алтан-Эрдэнэ түрүүлж, Б.Бат-Өлзий зааны хүү үзүүрлэжээ

Модон могой жилийн сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан өчигдөр боллоо.

Тус барилдаанд 11-12 насны 64 бөх зодогложээ. Үүнээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат А.Алтан-Эрдэнэ түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, нийслэлийн 118-р сургуулийн өсвөрийн бөх Б.Өсөх-Ирээдүй үзүүрлэсэн байна.

Б.Өсөх-Ирээдүйн хувьд Улсын заан Б.Бат-Өлзийн хүү юм.

Харин Хүүхдийн ордоны өсвөрийн бөх С.Тэнүүн, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат өсвөрийн бөх Б.Чулуун нар гуравт тунасан байна.

С.Тэнүүний хувьд мөн уран барилдааны шагнал хүртжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)