Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.04

"CU"-гийн зардлаар зугаалсан, зугаалуулсан бүгдэд хариуцлага тооцъё

"CU"-гийн зардлаар зугаалсан, зугаалуулсан бүгдэд хариуцлага тооцъё

Хотын захиргааны алба хаагчид “үйлчилгээний байгууллагын соёл судлах” нэрийдлээр Солонгос улс руу “CU” компанийн зардлаар аялаад иржээ. Түүнийг нь “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ныхон илчилж, нийгэмд шуугиан тариад байна.

Аялалаар ч гэх үү,  томилолтоор ч гэх үү явж ирсэн алба хаагчид нь “Бид хувийн зардлаараа явсаан” гээд л мэлзээд байгаа. Гэвч тэгж мэлзсэний шаардлагагүй, угаас л энэ явдлын цаана асар том но бийг учир мэдэх хүмүүс хэлээд, дүгнээд байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Г.Батзориг тушаал гарган, тухайн албан хаагчдыг Солонгос улс руу албан томилолтоор илгээжээ. Албан томилолтоор шүү. Тэгсэн атлаа “Хувийн зардлаар албан томилолтоор ажиллуулсугай” гээд тушаалдаа тусгачихаж. Ямар ч авцалдаагүй юм. Ямар ч логикгүй. Угтаа ХУВИЙН ЗАРДАЛ-АЛБАН ТОМИЛОЛТ гэдэг чинь эсрэг утга, эсрэг агуулга. Хэзээ л албан томилолтоор явж байгаа хүн хувиасаа мөнгө гаргадаг байлаа даа.

May be an image of blueprint and text

Мөн “Алба хаагчдад томилолтоор ажиллах хугацаанд цалинтай чөлөө олгосугай” гэжээ. Үнэхээр хувийн зардлаар Солонгос улс руу зугаалсан юм бол яагаад цалин авах ёстой гэж. Аялсныхаа төлөө татварын мөнгөнөөс хумслах нь байна. Ийм журам хаана ч байхгүй. Цэвэр хууль зөрчсөн хэрэг. Явсан, явуулсан бүгдэд нь хариуцлага тооцох үндэс бүрдэж байгаа юм л даа.

Тушаалын хамгийн сүүлд Солонгос явсан албан хаагчид тайлангаа танилцуулах ёстойг цохон дурджээ. Хувийн зардлаар явсан нь үнэн юм бол хувийн ажлаа төрд тайлагнахын хэрэг юун. Энэ мэт өчнөөн логикгүй асуудлууд ганцхан тушаал дээрээс л харагдаж байна.

Угтаа бол ЗАА-ны албан тушаалтнууд “CU”-гийн зардлаар зугаалаад ирсэн нь тодорчихож байна гэсэн үг. Бүхэл бүтэн тусгаар улсын төрийн албан хаагчид гадны компанийн санхүүжилтээр гадагш аялах нь хууль ёсноо хэр нийцэх вэ? Үүний цаана авлига, ямарваа нэгэн өөр эрх ашиг нуугдаж байгаа нь тодорхой.

Ерөнхий сайд нь авлигын эсрэг ажиллаад байхад төрийн дээд, дунд шатны албан хаагчид нь энэ мэтээр хуулийг гууль болгоод байвал бид хөгжил ярилтгүй.

ЗАА-ны дарга Г.Батзориг болоод холбогдох албан тушаалтнуудад зохих хариуцлагыг нь хүлээлгэж, АТГ ажлаа хийн, уг асуудлыг илүү гүн мөшгих нь зүй биз ээ. Олон нийт ч тэгж шаардаж байна...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)