Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.04

Засварын газрын гаднаас автомашин хулгайлагдсан хэрэг гарчээ

Засварын газрын гаднаас автомашин хулгайлагдсан хэрэг гарчээ

“Приус засварын үүднээс автомашин алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто засварын гадна тээврийн хэрэгслээ байрлуулж, түлхүүрээ дотор нь үлдээж орхисон байжээ. Улмаар Т гэгч нь хулгайлан авч зугтсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон тээврийн хэрэгслийг хохирогчид хүлээлгэн өгч ажилласан байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн автомашинаа хяналттай газар, аюулгүй бүсэд байрлуулах, авто засварын болон угаалгын газраар үйлчлүүлэхдээ түлхүүрээ дотор нь орхиж үлдээхгүй байх, цонх, хаалгаа онгорхой орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)