Авто машиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулахыг иргэдийн 68 хувь нь дэмжжээ

Цагаан сарын баярыг тохиолдуулж, хоёрдугаар сарын 15-28-ны хооронд автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар Нийслэл санал асуулга явуулж эхэлсэн.
Санал асуулга энэ сарын 13-ны өдөр эхлүүлсэн юм. Санал хураалт хоёр өдрийн турш идэвхтэй явагдаж, 15-нд дуусгавар болох байсан юм. Энэ хүрээнд санал асуулгыг явуулж хаасан бөгөөд маргааш хэрхэх талаарх шийдвэрийг гаргах юм. Хэрэв санал асуулгад 10 мянган хүн оролцож, олонх нь дэмжвэл хоёрдугаар сарын 15-28-ны хооронд автомашиныг тэгш, сондгой дугаараар хязгаарлана.
Тэгвэл энэ талаар өнөөдөр /2025.02.18/ ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Отгонтамир хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Авто машиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулахыг иргэдийн 68 хувь нь дэмжсэн” гэжээ.
Эх сурвалж: Eguur.mn