"Моод"-ын Б.Болдыг эрүүгийн гэмт хэргийн сэжигтнээр татаж, эрэн сурвалжилж байна

"Моод"-ын Б.Болдыг цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаж, олны анхаарлыг татаад байна.
Тус мэдээллийн дагуу ЦЕГ-аас тодруулахад "Иргэн Б.Болд нь эрүүгийн шинжтэй гэмт хэрэгт сэжигтнээр татаж, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. Одоогоор тус хэрэгт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учир яллагдагч хэмээн нэрийдэхгүй" гэх хариултыг өгсөн юм.
Б.Болдыг энэ оны нэг сараас эхлэн эрэн сурвалжилж байгаа юм байна. Түүний талаар мэдээлэл байгаа бол 94945423 дугаарт холбогдохыг хүсчээ. Мөн тус мэдээлэлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 35.3-т зааснаар "Гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, албан тушаалтан мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах үүрэгтэй" гэдгийг тодотгожээ.
Эх сурвалж: Eguur.mn