Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.05

МУГТ Р.Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Ням гаригт болно

МУГТ Р.Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Ням гаригт болно

Ховд аймгийн Дарви сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. 100 жилийн ойн хүрээнд Дарви сумын харьяат, 1980 онд ЗХУ-ын нийслэл Москва хотноо зохиогдсон зуны олимпын XXII их наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн, Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин, Улсын начин “Догшин хар” хэмээх Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2024 оны 5-р сарын 26-ны өдрийн НЯМ гаригт 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна.

Монгол Улсын Гавьяат тамирчин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны үеэр сонирхолтой олон арга хэмжээг зохион байгуулахаар Нутгийн зөвлөл, сумын ЗДТГ-аас төлөвлөжээ.

Тухайлбал, Хоёрын даваанаас хойших барилдаануудад түргэн шуурхай барилдсан 5 бөхөд уран барилдааны мөнгөн шагнал гардуулах юм.

Монгол Улсын гавъяат тамирчин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит  128 бөхийн барилдаанд Ховд аймгийн зон олон,уугуул, суугуул иргэд, бөх сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тасалбарыг Ховд аймгийн Дарви сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл байр: Сүхбаатарын талбайн баруун талд, МҮЭХ-ны төв байр, 215 тоотоос худалдан авах боломжтой.

Холбогдох утас: 88084523, 80995584

Тасалбарын үнэ:30.000 төгрөг

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)