CU сүлжээ дэлгүүр шөнө 10 хувийн нэмэгдэл төлбөр авна гэв

CU сүлжээ дэлгүүр шөнийн нэмэлт 10 хувийн тариф авах тухай мэдэгдэл гаргажээ. Ингэснээр 01:00-05:59 цагийн хооронд үйлчлүүлж буй иргэд 10 хувийн нэмэгдэл төлөх юм. Гэвч тэд энэхүү мэдэгдлээ иргэдийн эсэргүүцлээс болж устгасан байна.
Мэдэгдэлд, "CU конвиниенс дэлгүүрийн 24 цагийн салбарууд 2024 оны 6 сарын 1-ээс эхлэн шөнийн 01:00-05:59 цагийн хооронд шөнийн нэмэлт 10%-ийн тариф" тооцох болсныг мэдэгдэж байна. Шөнийн цагийн тарифын нэмэгдэл нь 24 цагийн турш тасралтгүй үйлчилгээ үзүүлэхэд нэмэлтээр гарч буй харуул хамгаалалт, тог цахилгаан, шөнийн цагийн ажилтны нэмэгдэл цалин болон ашиглалтын бүх зардлуудад зарцуулагдаж байгаа болно" гэжээ.