"Манайх шиг үхрээ ээмэгжүүлээгүй улс дэлхийд байхгүй. Эсэргүүцэлтэй тулгарсан ч энэ ажлыг хийнэ"

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өгч байна.
5.5 сая үхрийг ээмэгжүүлэхтэй холбоотой иргэдийн зүгээс ирсэн асуултад тэрбээр хариуллаа. "Малыг индексжүүлэн бүртгэлжүүлийг хуульд заасан байдаг. Хуулийн дагуу чихэнд нь ээмэг зүүдэг. Түүнээс биш гоёлын ээмэг биш. Бүх үхрийг код дугаараар бүртгэлжүүлнэ. Ингэснээр аль аймгийн, хэн гэдэг малчны үхэр вэ гэдэг мэдээлэл нэгдсэн мэдээллийн санд орно. Үүнийг ойлгохгүй байгаа хүмүүс цахимаар сэвлээ. Манайх шиг үхрээ ээмэгжүүлээгүй улс дэлхийд байхгүй. Эсэргүүцэлтэй тулгарсан ч үхрийг ээмэгжүүлэх ажлыг хийнэ. Ингэж байж л үхрийн махаа экспортод гаргах боломж бүрдэнэ. Гэхдээ энэ жил мал эмнэлгийн эрүүл бүсүүдэд буюу баруун гурван аймаг, Дорнод, Хөвсгөл, Хэнтий аймгуудад үхрийн бүртгэлжүүлэлт хийнэ" гэв.
Sanuulga.mn