Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс, танхимаасаа урваагүй нэгэн л байх нь!

Шинэ Ерөнхий сайдад маш олон нэр дэвшиж байна. Ерөнхий сайдад ингэж олон хүн нэр дэвшиж байгаагүй. Одоо бол МАН-ын тэргүүлэх бүх улс төрчид Ерөнхий сайдад нэр дэвшиж, дэвшүүлэгджээ.
Ямартаа ч гэсэн Ерөнхий сайд тодорно. Хэн байх уу гэдэгт л эцсийн үр дүн тодорхойлогдоно. Дараагийн Ерөнхий сайд МАН-аас нэр дэвшинэ. Тэр дэвшүүлэх ажлыг МАН-ын дарга голлох байдалтай зохион байгуулна. Тэгвэл тэр дарга Л. Оюун-Эрдэнэ. Тэгэхээр Ерөнхий сайдыг тодруулахад Л. Оюун-Эрдэнэ, түүний дараагийн дарга Я.Содбаатар нар болоод тус намын Удирдах зөвлөл нь асуудлыг шийднэ.
Д.Амарбаясгалан оролцоотой байна байх. Явж явж огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ л орныхоо хүнийг томилуулах юм байна даа. Тэгэхээр Шинэ Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн л хүн байх нь.
Б.ЖАРГАЛ