"The Hu" хамтлаг ирэх онд "Hellfest" фестивальд оролцоно

"The Hu" хамтлаг энэ жилийн сүүлийн аялан тоглолтоо хийхээр Европыг зорьсон. Тэдний Европ дахь аялан тоглолт аравдугаар сарын 26-наас эхэлж, хуваарь нь энэ оныг дуустал гарсан. Тус хамтлагийнхан 2023 оны зургадугаар сарын 15-18 өдрүүдэд болох хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцохоор болжээ.
Уг фестивалийг 2006 оноос хойш жил бүр зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жилийн хувьд фестиваль нь долоо хоног үргэлжилж, 350 хамтлаг оролцсон байна. Фестивалийг өдөрт 60 мянган хүн үзэж байсан. Өнгөрсөн 2020, 2021 оны фестиваль нь цар тахлын улмаас цуцлагдсан. Харин энэ жил "Metallica", "Korn", "Deftones", "Volbeat", "Judas Priest", "The Offspring", "Deep Purple", "Scropions", "Nine Inch Nails", "Guns N’Roses", "Alice Cooper", "Sabaton, Ministry", "Bad Religion", "Nightwish", "Airbourne", "Doro, Epica" гэх мэт 179 хамтлаг оролцох гэнэ.
Монголын "The Hu” хамтлаг /2022.11.25/ Франц улсын нийслэл Парис хотод байх НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн хүндэт шагнал болох дэлхийн энх тайвны албан ёсны элч хамтлаг болсон билээ.