Л.Оюун-Эрдэнийг ойчуулаад, МАН дангаараа засаглавал Ерөнхийлөгчийн сонгуульд энэ намын нэр дэвшигч хол гээгдэнэ

Гучин дөрвөн стратегийн ордыг хулгайлсан хүмүүсийн бах тав хангагдах гээд байна. Ухаа худагийг барьцаалаад 350 сая доллар зээлчихсэн хүмүүсийн баяр таашаал, ялалтын бүрээ хангинах гээд байх шиг байна. Түүхэндээ Монголд таван жил засагласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг буулгахаар боллоо гэлцэн алга таших гэж яарч байна.
Гэвч тийм амар буухгүй биз ээ. Монголын заяа гэж нэг юм бий. Хишиг буян гэж нэг юм бий байх. Баялагын сан хэнд хэрэгтэй вэ. Монгол хүнд хэрэгтэй. Үндэслэлгүйгээр баяжиж бүгдийн боломжийг тоногсдыг цээрлүүлэх, хөрөнгийг хураах хэнд хэрэгтэй вэ. Монголын иргэн бүрт л хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засаг байгуулж, О.Алтангэрэлийг хууль талаа бариулаад зүтгэж байгаа нь эл л үйл хэрэг биш, өөр юу билээ. Л.Оюун-Эрдэнийг огцруулах цалмын цаад үзүүрт үнэндээ олигархиуд, Монголын боломжийг тоногч цөөхөн этгээдүүд л сууж байгааг харах, мэдрэх билгийн мэлмий ард түмэнд бий байх аа.
Ухаа худаг гэдэг ордын гаргаж байгаа, зарж байгаа баялагаас орж ирэх мөнгөөс Монголын бүх хүүхнүүд дэлхийн шилдэг брэндийг барьчих боломжтой шүү дээ. Тэгвэл түүнийг гучин гэр бүлийнхэн л дангаараа барьж ирсэн. Үүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч цагтаа хэлж байсан. Юу үнэн, энэ үнэн бус уу.
Л.Оюун-Эрдэнийн хүүгийн найздаа бэлэглэдгийг Монголын бүх хүүхдүүд найздаа бэлэглэх боломжтой , хувьтай, баялагтай эх орныг эцэг дээдээс монголчуудад өвлүүлсэн. Өвлүүлсэнийг үр хойчсын хэдхээн хүн захираг гэж тэр их түүхийн өв хэлээгүй байх. Л.Оюун-Эрдэнэ энэ шударга зарчмын оноол, ноогдлын төлөө л зүтгэсэн нь хар дээр цагаан мөртэй. Түүх ингэж үлдээнэ. Монгол Ардын намын Бага хурал гэдэг төлөөллийнхөн Монголын асуудлыг , хувь заяаг дэнсэлж ирсэн. Тэгэхдээ Монголын төлөө жинхэнэ Ерөнхий сайдыг тодруулж ирсэн нь хэд бол.
Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхээс Ерөнхий сайдын албыг аваад, дангаар засаглаж ирээд, хамтарч засагласан нь Т.Доржханд, Л.Гантөмөртэй өнгөрсөн намраас билээ. Тэгээд эх орны түгээмэл эрх ашгийн үүднээс зүтгэсээр энэ хүрэв. Тиймийн тул өчигдөр Ерөнхийлөгчид хамтарсанаараа байна аа, тэгж байж урагшилнаа гэдгээ илэрхийлсэн байна. Үүнийг нь одоо яаж харах, яаж шийдэх МАН-ын БАГА хурлын асуудал болжээ. Хэрэв Л.Оюун-Эрдэнийн хүсэж байгаагаар эс болбол нийт ард түмэнд МАН муухай харагдана.
Л.Оюун-Эрдэнийн додомдож ирсэн шударга ёс, нийтийн боломжийн төлөөх тэмцэл, улсын эрх ашгийн Ганц мод Гашуун сухайтын хил холболтоос эхлээд олон төсөл эрсдэлд орох нь гаслантай явдал болно. МАН дангаараа засаглаад явбал хамгийн ойрын эдгээр эрсдлээс гадна, Ерөнхийлөгчийн сонгуульд энэ намын морь магнайлах ямар ч боломжгүй болох олон утгаар ойлгомжтой болно.
Б.Жанлав
Harin ene namaas devshih ni erunhiilugch bolno buu Ai
МАН сонгуулийн үр дүнд баримтлан 9 яамтай цомхон хүчтэй засаг байгуулаа. Мөнгөний ханш унаж хүсний үнэ өдөр бүр өсөж бна !
Өмнөх нүүрсний, ковидын үеийн, гээд олон их наядын хулгайгаа нуух гэж хамтарсан, 23 сайдтай үрэлгэн том засаг байгуулсан олон дарга нарын идэж уух , хулгайг яах вэ?
6n Jil Bria looking.
Оюунэрдэнэ хулгайч нартаа ямар ч арга хэмжээ аваагүй. Тэр тусмаа жнь: Нүүрсний сонсголд дуулагдсан хулгайчид хариуцлага хүлээлгэх нь битгий хэл өндөр албан тушаалд ьютавьсан гэж байх вм.
Ajilaa sain hiivel buur sain amjilt garnaaa
Za ingeed huurch bolohgui ee