Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.08

Б.Чойжилсүрэн эвэр хошуулан ярьсаар, эрчим хүчний салбар шалан дээр хөлбөрсөөр

Б.Чойжилсүрэн эвэр хошуулан ярьсаар, эрчим хүчний салбар шалан дээр хөлбөрсөөр

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гэж Монголд хамгийн бэлгэгүй үгтэй, эвэр хошуулсан хүн байх юм. Салхи хэрэгтэй, утаа хөөнө, салхи хэрэггүй, дааруулна. Тог хязгаарлана, өөр арга байхгүй. Үнэнээ л хэлье, эрчим хүч хүнд байна. Алдагдал замаа алдсан гэх мэт үгсийг сүүлийн он жилүүдэд Монголын ард түмний урмыг хугартал хэлж ирэв. 

Өчигдөр Аж үйлдвэржилтийн байнгын хороон дээр мөн л иймэрхүү  муу үгээ хэлээд л сууж байна. Эрчим хүчний үүсвэр баригдаагүй болохоор  өсөн нэмэгдэх хэрэгцээг хангаж чадахгүй байна. Эрчим хүчний бэлтгэгдсэн боловсон хүчнүүддээ зээл тавьж цалин өгч байна. Тог хязгаарлана, гэхдээ бага хязгаарлахыг хичээнэ гэлээ. Тэр бүү хэл эрчим хүчний шинэчлэлээ зогсоочихоод дулааны үнээ нэмэгдүүлж чадахгүй байна, инфляциа барихын тулд гээд зогсож байна.  

Түүний үгээр бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Шадар сайд Т. Доржхандын амлаж авсан эрчим хүчний салбарын шинэтгэл, өөрчлөлт, дэвшил нэгэнт зогсжээ. Салбарын сайд өөрөө ингээд хэлж байна шүү дээ. Хүн төрөлхтөн хөгжсөөр, манай нийслэл тогоо таслаастай байсаар. Б. Чойжилсүрэн муу үг, эвэр хошуулсаар Засгийн газарт суусаар.  

Гэтэл түүний өөрийн нь бизнес барилга барих ажил Улаанбаатарыг бүрхсэн, уулан дээр хүртэл гантиган ширэнгэ, тэнгэр баганадсан байшингаа барьсаар. Зайсангийн амаад, уулын тагт тулгаад босгосоор, барьсаар, тэндхийн оршин суугчдын машины түгжрэл, өтгөрлийг дээд цэгт нь тулгаж аргыг нь барсаар. 

Ингэж өөрийн бизнесээ ууланд хүртэл босгож байгаа шигээ, уг ажил болгож амласан салбараа өөд нь татмаар. Гэтэл түүний ягштал барьдаг өндөр өндөр байшингийн нь үзүүлэлтээс эрчим хүчний салбар таг эсрэг шалны үзүүлэлттэй байгааг Б.Чойжилсүрэн эвэр хошуулан ярьсаар, эрчим хүчний салбар шалан дээр хөлбөрсөөр, өдөр сар явсаар байна.

Ч.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)