Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.05

Засгийн газрын засаглал тогтжээ, халъя аа гэв. Тун зөв

Засгийн газрын засаглал тогтжээ, халъя аа гэв. Тун зөв

Өнгөрсөн 7 хоногт Н.Номтойбаяр гишүүн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Манай Улсад Засгийн газрын засаглал тогтлоо” гээд огноо хэлэн, онцолж байна билээ. Тэрхүү он цагийг нь шүүн үзвээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг гүйцэтгэх засаглалын тэргүүн байсан үед хамаарах аж. Мөн Н.Номтойбаяр гишүүний хэлснээр У.Хүрэлсүхийн тэрхүү дэглэмийг Л.Оюун-Эрдэнэ буухиалан үргэлжлүүлж байгаа юм байх.

Энэ ортой. Сүүлийн жилүүдэд ялангуяа Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүн болсон цагаас эхлээд Засгийн газар нь УИХ-даа бус УИХ нь Засгийн газартаа “атгуулах” маягийн үзэгдэл газар авсан. Үүнийг онцолж, эсэргүүцлээ илэрхийлэх гишүүд ч мэр сэр байсаар бөгөөд түүний нэг нь Н.Номтойбаяр болж байна.

Нөгөөтэйгүүр Н.Номтойбаярт У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэх хоёр хүнд “юм санах” зүйл байдаг л байх. Чухамдаа Хэнтийн хоёр том даргын засаглалын үед тэрбээр хар гэрт нэгэн жил болоод гарсан нь үнэн билээ.

Тэр ч утгаараа юм уу Хэнтийн хоёрын эсрэг хатуухан үгийг ил хэлж, хатуухан байр суурь илэрхийлдэг нь ч гагц бас Н.Номтойбаяр  Энэ удаад ч бас шулуухан л “авч” байна.

Би Ерөнхий сайд байсан бол УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн өрөөнд очоод уучлалт гуйчих байсан юм гээд ч егөөдөв. Ж.Баярмаа гишүүнийг битүүхэн өмөөрөхийн сацуу УИХ-ын гишүүдийг зангарагтай байж, Засагт хүчээ мэдрүүл ээ гэх мессежийг ч давхар өгчихөж байх, анхаармаар л. Ямартай ч Ж.Баярмаа, Л.Оюун-Эрдэнэ гэх хоёр хүний маргаанаас үүдсэн олон сонирхолтой өнцгүүд ийн ургасаар л байна даа...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)