Шуундаа бяртай, дансандаа мөнгөтэй ч даанч ҮЙЛСГҮЙ

Хүчит гарди Ц.Цэрэнпунцаг хүчтэй улстөрч байв уу гээд хөнгөн үнэлгээ өгвөөс үр дүн нь нойл. Дөрвөн жил суудал элээсэн дөмөн хүчит гарди маань гол бяраа нөөж, нөөж бүрэн эрхийнхээ хугацааг дуусах агшинд шуугаараа пиар хийсэн нь онож, түүнийг олонд овоохон таниулмаар болсон. Гэхдээ улстөрчийн дүрээр биш бөхийн, бяртны дүрээр л дээ.
Гарди парламентийн танхимд хааяа цуурай хадаадаг. Хааяа л оносон үг хэлдэг, дийлэнхдээ түмний эгдүүцлийг өдөөдөг. Нутгийнхан нь ч түүнд ам муутай л байх юм билээ. Хийж, зүтгэл үзүүлж гавьсангүй, хэрэггүй хүнээ төрд гаргажээ бид гээд л халаглан байна билээ.
Монголчуудыг нүүрсний хулгайч гэсэн, бүр Шарын шашинд бултаараа мөргө гэсэн. Араас нь шууны кунг фу үзүүлсэн, тэгээд л Пунцаг гишүүний улстөрийн зураглал дуусаа. Ийм шавилхан намтараар тэр дөрвөн жилийг үдлээ, одоо илүү санаархаад дэмий биз.
Нутагтаа хувийн хөрөнгөөр станц барьж байгаа гээд л "томроод" байна билээ. Хувьдаа тийм цул юм чинь төрд суугаад яах вэ дээ. Цаашид хувиараа л нутгаа торд. Улстөрөөс ч зодог тайлж парламентийг торд.
Д.Сүрэн